заавар-ИБРО-сургалт-2018

Сургалтанд элсэх анкет бөглөх заавар

Сургуульд элсэхэд тавигдах шаардлага:

Монгол улсад амьдран суудаг; бакалаврын зэрэг эзэмшсэн; 2018 оны 9 сарын 17-24-ний өдрүүдэд сургалтанд тасралтгүй хамрагдахын тулд бусад ажил, сургуулиа зохицуулсан байх

Бүртгүүлэхэд шаардагдах материал: (Англи хэлээр)

  1. Интернетээр асуумж бөглөнө.
  2. Хувийн намтарыг (CV) бэлтгэж pdf хэлбэрээр хадгалсан байх.
  3. Дэмжих захидал авах хоёр хүний холбогдох хаяг (Referee contact address) бэлдэх.
  4. Судалгааны ажлынхаа илтгэлийн хураангуйг бэлдэх – Research Information хэсэгт оруулна.
  5. Ирээдүйд хийх эрдмийн ажилд энэхүү сургалтын үзүүлэх ач холбогдлыг Application to School хэсэгт оруулна. Justification for Travel Grant хэсэгт necessary/ unnecessary аль нэгийг бичнэ.

Та сургуульд дараах заавраар бүртгүүлээрэй.

  1. Хурлын бүртгэлийн тухай мэдээллийг доорх хаягаар харна уу:

http://ibro.org/ibro-aprc-associate-school-on-basic-techniques-in-neuroscience-the-1st-ulaanbaatar-school/

  1. Энэ хуудсаны төгсгөлд байгаа “Apply here” гэсэн холбоос дээр дарна
  2. Шинээр вэб хуудас (https://form.jotform.com/81132545216954) нээгдэнэ.

Анхааралтай бөглөөрэй. Жишээлбэл Current Professional Address дээр эхний нүдэнд байгууллагын албан ёсны нэрийг оруулаад дараа нь гудамжны хаягаа оруулна. Publication xэсэгт хэвлүүлсэн ажлаа оруулахдаа хэрвээ PubMed, Scopus, Web of Science зэрэг олон улсын мэдээллийн санд бүртгэгдсэн сэтгүүлд хэвлүүлсэн бүтээл байвал тэрийгээ эхэнд нь оруулж бичнэ. Сэтгүүлд өгсөн, эсвэл бэлдэж байгаа ажлаа оруулах хэрэггүй. Бас дотоодын сэтгүүл, бага хурлын эмхэтгэлд хэвлүүлсэн ажлаа англиар орчуулж бичиж болно.

Бүртгүүлэхэд ямар нэгэн бэрхшээл байвал info@neuroscience.mn хаяг руу мэйл бичих эсвэл 70000919 утсаар бидэнтэй холбогдоно уу.

Comments are closed