Урилга-ИБРО-сургалт-2018

УРИЛГА

Дэлхийн тархи судлалын байгууллага ба Монголын нейросайнсын нийгэмлэгээс хамтран зохион байгуулж байгаа “Тархи Судлалын үндсэн техникүүд –Улаанбаатар 2018” сэдэвт тархи судлалын 6-өдрийн сургалтанд урьж байна.

Сургалтын зорилго: Тархи судлалын үндсэн арга техникийн онол, дадлага, туршлага  олгох

Зохион байгуулагч:  Монголын нейросайнсын нийгэмлэг

Хугацаа: 2018 оны 9-р сарын 17-ны өдрөөс (Даваа) эхлэн 9-р сарын 22-ыг хүртэл (Бямба)

Байршил: АШУҮИС-ийн Шинжлэх ухаан, технологийн төвийн цөм лаборатори

Хамрах хүрээ:  Судлаач, эмч, багш, сэтгэлзүйч, докторант, магистрант

Товч танилцуулга: Монголд анх удаа тархи судлалын албан ёсны 6-өдрийн сургалтыг Дэлхийн тархи судлалын байгууллагын Ази-Номхон далайн бүсийн хороо болон Монголын нейросайнсын нийгэмлэг хамтран зохион байгуулж байна. Энэхүү сургалтанд тархи судлалыг сонирхдог дотоодын 16, гадаадын 4 шилдэг оролцогчийг сонгон шалгаруулж хамруулна (сурагч болон оюутан хамрагдах боломжгүй). Тус сургалтанд мэдрэлийн эсийн бүтэц, үйл ажиллагаа болон төрх үйлийн тархи судлалын талаарх суурь ойлголт, судлах арга аргачлал, түүний эмнэлзүйн ач холбогдлын тухай мэдлэг, дадлага, туршлага олгох зорилгоор лекц, семинар, туршилт, хэлэлцүүлэг зэрэг олон талт сургалтын хэлбэрүүд багтсан.  Бүх оролцогч өөрийн хийж байгаа судалгаагаа аман ба постер хэлбэрээр хэлэлцүүлэх, эксперт судлаачдаас зөвөлгөө авах боломжтой. Түүнчлэн тархи судлалын чиглэлээр суралцах, ажиллахад нь дэмжлэг болох зорилгоор дотоод гадаадын лабораториудын дэлгэрэнгүй мэдээлэл, судлаач нартай нь биечлэн уулзах боломжоор хангана. Сургалтын 5 дахь өдрөөс эхлэн Олон улсын тархи судлалын хуралд оролцох бөгөөд 9 сарын 24-нд Нобелийн шагналт нэрт эрдэмтэн Э.Мозерын хүндэтгэлийн лекцэнд суух боломжтой. Сургалтын туршид оролцогчид нь тусдаа байранд байрлана. Багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, хамт олны эв нэгдлийг үүсгэх зорилгоор бусад соёлын арга хэмжээ зохион байгуулна.

Сургалтын хөтөлбөр

  Лекцийн сэдэв Семинарын сэдэв Туршилт
1 Cell signaling in the brain Cell viability assay  
2 Neuronal type-specific gene expression DNA extraction protocols  
3 Neuroinflammation Essentials in RT-qPCR  
4 Gene sequencing in neurodegenerative Genotyping methods  
5 Neuroendrocrinology Insulin intolerance test for rodents Cell culture techniques
6 Consciousness and neural correlates Primary neuronal cell culture Determination of nitric oxide
7 Developmental neuroscience    
8 Behavioral neurophysiology    

 

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 70000919 утсаар, info@neuroscience.mn хаягаар бидэнтэй холбогдоно уу.

Comments are closed