MNS 2014


“MNS 2014” – Annual Meeting:

The 1st International Workshop

As a start of Mongolian Neuroscience Society (MNS), we have aimed to introduce neuroscience to the general population by organizing a press conference. Please see the record here  (in Mongolian).

in June 13, the 1st International Workshop Neuroscience was held at the Mongolian National University of Medical Sciences (MNUMS), organized by Mongolian Neuroscience Society, MNUMS, and National Center for Mental Health (NCMH). Members of the MNS have presented their core findings of the studies to the audience consisting of mostly lecturers, doctors, and graduate students of MNUMS, NCMH, and State General Hospitals. Please read the abstract book here.

Neuroscience 2014


 

In Mongolian

Хүний насыг уртасгах, сансарт уураг тархийг хамгаалах, хиймэл оюун ухаан бүтээх зэрэг шинжлэх ухааны гайхамшигт нээлт бүтээлүүд нь ХХI зууны шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл болон хөгжиж байгаа нейросайнсын шинжлэх ухааны хөгжлийн үр дүн юм. Энэхүү шинжлэх ухааны салбар нь мэдрэл сэтгэхүйн тогтолцоо, түүний бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг молекулын түвшнээс эмнэлзүй, нийгмийн түвшинд хүртэл судалдаг  олон салбарын нэгдмэл шинжлэх ухаан бөгөөд дэлхийд  1960-аад онд байгуулагдсан бол одоо 2014 онд Монголын Нейросайнсын Нийгэмлэг албан ёсоор үүсгэн байгуулагдлаа.

Дэлхийн түвшинд шинэ нээлт, бүтээл гаргах, эх орныхоо шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой энэхүү байгууллага нь ойрын үед амьд эсийн дохио дамжуулалтыг судалдаг “Live cell imaging”технологийг Монголд анх удаа нутагшуулж, манай хүн амд тахал хэлбэрээр ихэсч буй таргалалт, чихрийн шижинг төгс эмчлэх эмчилгээний загварыг боловсруулж байна.

Тус нийгэмлэг АШУҮИС, СЭМҮТ-тэй хамтран “Нейросайнсын олон улсын анхдугаар чуулган” –ыг энэ сарын 13 –ний Баасан гарагт Улаанбаатар хотноо АШУҮИС-ын Эрдмийн өргөөнд зохион байгуулан, өндөр хөгжилтэй орнуудад эрдмийн зэрэг хамгаалсан манай үндэсний мэргэжилтнүүдээс гадна Швед улсын Каролинска институтын нэрт профессор ирж лекц унших тул эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд болон олон нийт та бүгд өргөнөөр оролцож, энэхүү цоо шинэ шинжлэх ухааны салбартай танилцаарай.

Холбогдох хаяг: Монголын Нейросайнсын Нийгэмлэг, Зоригийн гудамж 3, УБ 210648, утас: 99121738, Е-мэйл: info@neuroscience.mn