🗞НИЙТЛЭЛ, БОГИНО ХЭМЖЭЭНИЙ БИЧВЭРИЙН УРАЛДААН 🗞
Хугацаа: 2018 оны 7 сарын 21-с 9 сарын 21
Зохион байгуулагч: Монголын НейроСайнсын Нийгэмлэг
Тархи Судлалын салбар нь бусад салбарын үндсэн суурь болж өгдөг томоохон салбар шинжлэх ухаан билээ. Харамсалтай нь, одоогоор энэхүү шинжлэх ухаанын талаарх ойлголт манай улсад хараахан дэлгэрээгүй, түүний тухай мэдээ мэдээлэл маш хомс байна. Иймээс “Монголын НейроСайнсын (тархи судлал) Нийгэмлэг” та бүхэндээ “Монголын Тархи Судлалын Шинжлэх Ухааны Ирээдүй”-д хувь нэмрээ оруулах боломжийг олгож байна.
🤔Тархи Судлал гэж таны бодлоор юу вэ? 🤔
Тархи Судлалын гайхамшигт ертөнцтэй холбоотой сонин хачин зүйлсийн талаарх өөрийн мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцмаар байна уу?
Та мөн энэхүү шинжлэх ухааны талаар илүү ихийг мэдэж авмаар байна уу?
Өөрийн үзэл бодлыг илэрхийлмээр байна уу?
Хэрэв тийм бол та өөрийн бичсэн Тархи Судлалын сэдэвтэй жижиг хэмжээний нийтлэл, бичвэрийг бидэнтэй хуваалцаарай.
🗓Бичвэрүүдээс дараах ангилалаар, тус бүр 3 байр шалгаруулна. 🗓
- Багш нар, Их, дээд сургуулийн оюутнууд
- Олон нийт
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ЛГБТ
🎉 1-р байр 150’000₮, өргөмжлөл, 9р сард болох Нобелийн шагналтаны лекцэнд суух эрх
🎉 2-р байр 100’000₮, өргөмжлөл, МНСНийгэмлэгийн нэрэмжит бэлэг
🎉 3-р байр 50’000₮, өргөмжлөл, МНСНийгэмлэгийн нэрэмжит бэлэг
Дэлгэрэнгүй мэдээллийг манай Фэйсбүүк хуудсанд (https://www.facebook.com/MongolianNeuroScienceSociety/) мессэнжерээр хандаж аваарай.
👍Уралдаантай холбогдолтой мэдээ мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл манай хуудсанд https://www.facebook.com/MongolianNeuroScienceSociety/ ЛАЙК дараарай.